Decorative Pattern Decorative Pattern

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2024 онд хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа эрхэлхээр салбартаа мэргэшсэн хамт олонтойгоор байгуулагдсан.

Бид одоогоор Турк улсын ABC цэвэрлэгээний бодис, Hair үс арчилгаа, Arbella болон Pastavilla брэндүүдийн гоймон зэрэг бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулах эрхтэйгээр импортлон УБ, Дархан, Эрдэнэт хотууд болон Өвөрхангай аймгийн 1500 гаруй дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Мөн цаашид бид чанартай, өрсөлдөхүйц үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулахаар судалгаа хийж байгаа бөгөөд харилцагчид, хэрэглэгчдийнхээ хамгийн итгэлтэй түнш байж салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох зорилго тэмүүлэлтэйгээр ажиллаж байна.

Хамгийн шилдэг борлуулалт, түгээлтийн компанийг хөгжүүлж дотоод болон гадаад улсын зах зээлд нэвтрүүлж бүс нутгийн хэмжээний компани болж өргөжих

Хүн болон хүрээлэн буй орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагыг гүн ухамсарласан, нийгмийн хөгжилд манлайлан оролцогч үеэс үед хөгжиж дэвшсэн үндэстэн дамнасан компани бүтээхэд оршино


БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ:

Манай компани нь олон улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны борлуулагч бөгөөд харилцагчидтайгаа урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

Бид бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид, сүлжээ дэлгүүрүүд, дистрибьютерүүд, байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна.

Хамтран ажиллах →