ABC Detergent нь 1972 онд Османие хотод Başer Kimya нэртэйгээр дотоодын болон олон улсын зах зээлд зориулан химийн түүхий эд үйлдвэрлэх зорилготойгоор 100% дотоодын хөрөнгө оруулалтаар анх байгуулагдсан бөгөөд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин, тэр хүрээнд үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж 1974 хамгийн анхны угаалгын бодисоо үйлдвэрлэж байжээ. 1985 оноос угаалгын бодисуудын төрөл зүйлийг нэмэн сайжруулж, 2008 онд 100% үндэсний брэнд болон өргөжиж, 2010 онд компани нэрээ өөрчлөн ABC Detergent нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Туркид төдийгүй бүс нутагтаа хамгийн туршлагатай, сайн чанарын цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болох ABC Detergent нь үндэсний болон орон нутгийн үнэт зүйлсийг хамгаалах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Манай брэнд бүтээгдэхүүнүүдийн тасралтгүй, тогтвортой хөгжлийн ард хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавих бодлого, хүний нөөцийн хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний чанарт суурилсан компанийн бодлого бий. Салбартаа тэргүүлэх байр сууриа хадгалах, цаашид улам өсч хөгжихийн тулд бид байнгын шинэчлэлүүдийг судалж, технологи болон үйлдвэрлэлийн бүх шатанд хэрэгжүүлж ажиллаж байна.
ABC Detergent компани нь Osmaniye мужийн Bahçe дүүрэгт нийт 85,000 м² талбай бүхий таван тусдаа үйлдвэрт бүтээгдэхүүн болон химийн түүхий эдийн үйлдвэрлэлийг явуулдаг. Манай үйлдвэрлэлийн бүхий л үе шат нь компьютерийн автоматжуулалт бүхий системээр хянагддаг.
Үйлдвэрлэлийн бүхий л үе шат нь бүрэн автомажсан нунтаг угаалгын бодисууд үйлдвэрлэдэг, компьютерийн системээр хянагддаг үйлдвэр.
Бүтээгдэхүүний чанар, байгаль орчны хамгаалалт болон аюулгүй ажиллагааг хамгийн дээд түвшинд байлгах зорилгоор үйлдвэрлэлийг бүрэн хаалттай орчинд, хүний гар хүрэлгүйгээр явуулдаг. Манай үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг зөвхөн өөрийн үйлдвэрлэлдээ ашиглахаас гадна хими, нэхмэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад мөн нийлүүлдэг.
Бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг нийт усыг үйлдвэрийн 110 метрийн гүнээс гаргаж авдаг бөгөөд шүүх процессоор дамжуулан шингэнээс эрдэс бодисыг ялгаж, ионыг устгах, хэт ягаан туяаны (UV) систем ашиглан микробиологийн цэвэрлэгээ хийх замаар боловсруулдаг. Энэ усыг үйлдвэрлэлд ашиглахаас өмнө ионы болон микробиологийн шинжилгээ хийнэ. Бэлтгэгдсэн бүтээгдэхүүнийг тохиромжтой дүүргэгч машинуудаар савлаж, бүрэн хаалттай системд, хүний гар хүрэлгүйгээр автомат болон хагас автомат машинуудыг ашиглан савлагааны процесс явагдана.
Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хоёр тусдаа үйлдвэрт, бүрэн хаалттай системд, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд явагддаг. Мөн адил бүх шатлал нь автомат системээр явагдах бөгөөд манай үйлдвэрүүд нь "Сайн үйлдвэрлэлийн дадал (Good Manufacturing Practices)"-ыг мөрдлөг болгож, бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх бүх хүчин зүйлийг сайтар хянадаг.
Бид өөрсдийн бүтээгдэхүүнд ашигладаг хуванцар савнуудаа өөрсдөө үйлдвэрлэж . автомат төхөөрөмжүүдээр шалган, дүүргэлт, савлагааны явцад асуудал гарахаас сэргийлдэг. Мөн бат бөх байдлын тест, эзлэхүүн, түүхий эдийн хуваарилалт, жингийн хяналт зэргийг тогтмол хийж, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулан ажиллаж байна.