брендийн тухай

Шинэ, амттай – ARBELLA гоймонг танилцуулж байна!

Arbella брэнд нь 2006 онд Туркын Мерсин хотноо гоймон үйлдвэрлэх хамгийн анхны үйлдвэрээ барьснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа компани цор ганц зүйлийг голлон анхаарч ирсэн нь бүтээгдэхүүний чанар билээ. Бидний үйлдвэрлэсэн ширхэг бүтээгдэхүүнд ч манай чанар болоод философи цогцоороо шингэсэн байхыг бид чухалчилж ажилладаг.

Гоймон болон ширхэглэг семолина бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд Арбелла нь салбарын тэргүүлэгчидийн нэг бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортлох боломжийн хэмжээгээр дэлхийн хамгийн том 10 гоймон үйлдвэрлэгчидийн нэг юм. Арбелла гоймон нь жилд 180 мянган тонн семолина, 160 мянган тонн гоймон үйлдвэрлэдэг бөгөөд Африкийн орнуудаас эхлээд Европын Холбооны орнууд, Япон, Канад хүртэлх өргөн цар хүрээтэй газарзүйн бүсэд ойролцоогоор 100 орчим улс руу экспорт хийж байна.

Арбелла гоймон нь Турк болон дэлхийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд бүтээгдэхүүний олон төрөлт байдал, савлагааны технологио хөгжүүлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд үндсэн 28 төрлийн гоймонгоос гадна бүхэл үрийн гоймон, глютен агууламжгүй эрдэнэшишийн гоймон, витамин, эрдэс бодисоор баяжуулсан болон хүнсний ногооны орцтой гоймонгийн төрлүүдийг гэр бүлүүд, ялангуяа хүүхдүүдэд зориулан үйлдвэрлэдэг. Тус компани нь Туркт анх удаа тальятелле/урт, нимгэн хавтгай гоймон/ төрлийн гоймонг зах зээлд танилцуулж, өөрийн судалгаа, хөгжүүлэлтийн чадамжаа нийтэд баталж чадсан. Арбелла гоймон нь хэрэглэгчдэдээ хялбар байлгах үүднээс савлагааны технологидоо шинэлэг шийдлүүд нэвтрүүлж Туркт анх удаа онгойлгосны дараа буцааж хаах, битүүмжлэх боломжтой савлагаа бүхий шпаггетти болон тэнцвэртэй хооллолтод зориулан хэсэгчилсэн савлагаатай шпаггетти зэргийг үйлдвэрлэж байна. Мөн Арбелла гоймон нь "Instant Pasta" буюу бидний хэлж заншиснаар Бэлэн гоймон үйлдвэрлэдэг бөгөөд уг гоймон нь савлагаандаа байгалийн уураг болон эслэгийн эх үүсвэр болох улаан лоолийн сүмс, бяслагны сүмсний сонголттойгоор үйлдвэрлэгддэг. Арбелла гоймон нь ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо), FSSC 22000 (Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо), BRC (Британийн жижиглэн худалдааны холбоо), IFS (Олон улсын хүнсний стандарт) зэрэг чанарын гэрчилгээнүүдийг, мөн HALAL болон Kosher гэрчилгээнүүдийг эзэмшдэг.

Арбелла нийт бүтээгдэхүүнээ хамгийн сайн чанарын 100% гоймонгийн чиглэлийн улаан буудайнаас сонгон авч үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд ингэснээр дараах давуу талуудыг хэрэглэгчиддээ түгээн ажиллаж байна:

  • Чанаж болгосны дараа наалддаггүй, жигд хэлбэртэй байдаг
  • 100% байгалийн гаралтай, байгалийн өнгөө хадгалдаг
  • Савлагаанд хагарсан гоймон байхгүй
  • Хэт удаан чанасан ч хэлбэрээ алдахгүй
  • Цэвэрхэн чанаж болдог бөгөөд усны гадаргуу дээр цардууллаг тунадас үүсгэдэггүй
  • Дахин халаахад наалдахгүй, бөөгнөрөхгүй, шинэхэн мэт хэвээр байдаг
  • Удаан хадгалах боломжтой бөгөөд зөв зохистой хадгалсан тохиолдолд 3 жил хүртэл шинэхэн чанараа хадгалдаг.

Арбелла гоймон нь ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо), FSSC 22000 (Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо), BRC (Британийн жижиглэн худалдааны холбоо), IFS (Олон улсын хүнсний стандарт) зэрэг чанарын гэрчилгээнүүдийг, мөн HALAL болон Kosher гэрчилгээнүүдийг эзэмшдэг.