Туркийн тэргүүлэх гоймонгийн брэндүүдийн нэг болох PASTAVILLA-гийн түүх 1992 оноос эхлэлтэй. Тэр цагаас өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлснээр нийтэд инновацилаг брэнд болохоо баталж, нарийн сортын дурум буудайгаар хийсэн олон төрлийн гоймонг хэрэглэгчдэд хүргэж байна. Манай бүтээгдэхүүнүүд Туркийн 81 мужид болон дэлхийн 100 орчим улсад худалдаалагддаг.
PASTAVILLA-гийн бүтээгдэхүүнүүд 350,000 м² талбай бүхий, жилд 186,000 тонноос дээш бүтээгдэхүүни үйлдвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрт үйлдвэрлэгддэг. Түгээмэл танигдсан уламжлалт гоймонгийн төрлүүдээс гадна PASTAVILLA дараах дээд зэрэглэлийн Serie Speciale гоймонгуудыг хэрэглэгчдэд санал болгодог:
PASTAVILLA бол Туркийн хамгийн том гоймонгийн үйлдвэр бөгөөд уг үйлдвэр нь улсдаа хамгийн олон олон улсын салбарын тэргүүлэх сертификаттай, мэргэжлийн чанар хяналтын багийн тогтмол шалгалтад хамрагддаг. PASTAVILLA-ын R&D буюу судалгаа, хөгжүүлэлтийн лаборатори нь Турк дахь гоймонгийн салбарт анх удаа улсаас албан ёсоор баталгаажуулсан лаборатори бөгөөд АНУ-д байрлах R&D төвүүдээр дамжуулан дэлхийн гоймонгийн зах зээлд шинэ, олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж байна.