Саримсны хандтай шампунь

HAIR2000-ын Натурал арчилгаагаар байгалийн өнгөө сэргээ!

Бидний мэдэх саримс нь зөвхөн хоолны амт оруулагч төдийгүй үсэнд маш их ашиг тустай ургамал юм. Саримс нь үс арчилгаанд чухал нөлөө үзүүлдэг олон идэвхтэй бодисуудыг агуулдаг. Саримсны найрлага нь нүүрс ус, A, B, C витаминууд болон хүхэр агуулсан амин тоснуудаар баялаг. Уг хүхэрт амин тос нь үсэнд тэжээл өгч, үсийг бат бөх болгон чийгийн тэнцвэрийг хадгалж мөн ус уналтыг бууруулдаг.

Эдгээр давуу талуудыг агуулсан, эрүүл өтгөн үсийг танд бэлэглэх Байгалийн үс арчилгааны HAIR2000 брэндийн Саримстай шампунийг та бүхэнд танилцуулж байна.

Байгалийн үс арчилгааны HAIR2000 брэндийн Саримстай шампуний найрлаганы 92% нь зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бөгөөд дерматологич буюу арьс өнгөний эмч, судлаач нараар баталгаажсан, парабен агуулаагүй бүтээгдэхүүн юм. Саримсны ханд агуулсан уг бүтээгдэхүүн нь үсийг угаас нь бэхжүүлж, шаардлагатай тэжээл арчилгааг өгдөг.

HAIR2000 брэндийн Саримстай шампунь нь таны үсэнд нэн шаардлагатай шим тэжээл бүхий найрлагатай бөгөөд хуйхыг зөөлөн цэвэрлэхдээ үсийг угаас нь үзүүр хүртэл тэжээлээр хангаж байдаг. Саримсны өтгөрүүлсэн ханд бүхий найрлага нь үсний ширхэг бүрийг эмчлэн бат бөх болгож, илүү эрүүл, гялалзсан болгоно.

HAIR2000 брэндийн Саримстай шампунь нь байгалиас сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд таний үсийг эрүүл, бат бөх болгож цэвэрхэн шинэхэн мэдрэмжийг төрүүлэх болно.

Хэрэглэх заавар:

HAIR2000 Саримстай Шампуниас гарын алганд авч хуйханд жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.

* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.

Орц найрлага:

Ус, Натрийн Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натрийн Хлорид, Поликватерниум-7, Стирен/Акрилацын Кополимер, Коко-Глюкозид, Үнэр, Амодиметикон, C11-15 Парет-7, Лаурет-9, Глицерин, Тридецет-12, Гликол Дистеарат, Кокамид МЕА, Лаурет 10, Тетрасодиум ЭДТА, Сармист ханд, Глицерин, Феноксиэтанол, Бензойны хүчил, Дегидроацетик хүчил, Бензофенон-4, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны хүчил, Бензил Салицилат, Цитронеллол, Хексил Циннамал, Линалоол.

Зориулалт Эмзэгшсэн үс
Савлагааны төрөл Савтай
Савлагдсан хэмжэ 650мл
Ангилал: Шампунь