Just Green Органик аяга таваг угаагч нь таний бүх л шаазан эдлэлүүдэд зориулагдсан, ялангуяа хүүхдийн хоолны хэрэгсэл, тоглоом зэрэг бүх хэрэгсэлүүдийг нь угаахад тохиромжтой, аюулгүй, эрүүл сонголт юм. Химийн ямар нэгэн нэмэлт агуулаагүй, байгальд болон хөрсөнд шууд задардаг ч гэсэн уг аяга таваг угаагч нь бүх төрлийн бохирдол, хамгийн хүнд бүтэцтэй тосыг ч маш сайн задлаж, цэвэрлэж чадна. 100% ургамлын найрлагатай учраас гарын арьсыг гэмтээж хуурайшуулахгүй. Мөн аяга таваг, хоолны хэрэгсэлүүд дээр химийн нэгдэл, хортой бодисууд үлдээдэггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аяга таваг угаагч юм.
Танай гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан, нярай болон бүх насны хүүхдүүдийг эмзэглүүлж харшил төрүүлэхгүй эрүүл, аюулгүй сонголт!
Найрлаган дахь бүх түүхий эд, эрдэс бодис нь ургамлын гаралтай.
Арьс, харшилын эмч нараас сайшаагдсан.
Харшил өдөөгч агуулаагүй.
Ямар нэгэн байдлаар хувцас, эд хэрэглэл дээр хортой үлдэгдэл огт үлдээхгүй.
Химийн гаралтай цайруулагч, фосфат болон парабен агуулаагүй.
Өнгө будаг оруулагч болон хиймэл үнэртүүлэгч агуулаагүй.
Генетикийн өөрчлөлттэй буюу GMO түүхий эд болон глютен агуулаагүй.
Үнэртүүлэгч болон будагч бодисгүй.
Хорт хавдар үүсгэгч (1,4-диоксан болон этиленийн исэл) бодисоор бохирдсон этоксилжүүлсэн гадаргуут бодис агуулаагүй.
Бүтээгдэхүүний төрөл | Аяга угаагч |
Савлагааны төрөл | Савтай |
Савлагдсан хэмжэ | 750мл |